Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 байсныг 400 сая болгох хуулийн төсөл өргөн барьсан.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг "Ажлын хэсэг дээр буцаагаад 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Үндсэн шалтгаан нь татвараас зайлсхийдэг, нуун дарагдуулах боломж бий болно гэж үзсэн. Яагаад вэ гэхээр, чөлөөт бүсүүдээс архи тамхи онцгой татвартай бүтээгдэхүүнийг баяр болгоны өмнө зохион байгуулалттайгаар улс орон даяар зардаг.
Түүнийгээ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг нь авдаг. Энэ нь эргээд НӨАТ биш онцгой албан татвар, бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалт гээд олон асуудлыг хөндөнө. НӨАТ өөрөө бүртгэлийн систем болохоор алдагдах юм байна. Татварын тогтолцоонд сөрөг үр дагавар авч ирнэ гэж үзээд 50 сая төгрөгийн босго хэвээр байлгах санал оруулж ирж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна