ЦЕГ: Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замыг өчигдөр орой 21 цагт бүрэн чөлөөлсөн

Х.Есү
2 цаг 20 минутын өмнө

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй найман иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.

Тус үйл явдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. 

"Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг "Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль"-аар хориглосон зохицуулалттай болно" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.173
    49 минутын өмнө

    зөв горимд ортол тэицэх ёстлй

    Хариулах