Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хуралд 301 төлөөлөгч оролцож, МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгов.
Тус эвлэлийн Ерөнхийлөгчид сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвших хүсэлтээ 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн Ажлын албанд ирүүлж, өрсөлдсөн. Хурлын үеэр нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татаж буйгаа мэдэгдэж, өрсөлдөөн Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрнөв.
Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалт явуулсан.
Санал хураалтын дүнг танилцуулахад сэтгүүлч Л.Нинжжамц 71.3 хувийн санал авч, МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Уг сонгуульт алба дөрвөн жилийн хугацаатай. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 30 жил ажиллаж буй бөгөөд улс төрөөс ангид байхаа илэрхийлж байв. Филисофич, эрх зүйч мэргэжилтэй түүний сэтгүүл зүйн салбарт ажиллаж өнгөрүүлсэн намтрыг хүргэж байна.
1996 – 1998 Толь сонины Ерөнхий редактор
1998 – 2006 Монголын Сонины холбооны Гүйцэтгэх захирал
2002 – 2006 “4 дэх засаглал” сонины Ерөнхий эрхлэгч
2002 – 2006 “81-р суваг” сонины Ерөнхий эрхлэгч
2002 – 2006 “Бямба гариг” сонины Ерөнхий эрхлэгч
2006 – 2007 МҮОНРТ Хүний нөөц, Хамтын ажиллагааны Газрын захирал, Тамгын газрын дарга
2007 – 2008 Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал
2008 – 2010 Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга бөгөөд Ерөнхий сайд, С.Баярын хэвлэлийн төлөөлөгч
2010 – 2011 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын Зөвлөх
2012 – 2016 “Өглөөний сонин”-ын Ерөнхий эрхлэгч
2012 – 2016 Morning New.mn сайтын Захирал
2016 – 2017 МҮОНРТ-ийн Дэд захирал
2017 – 2021 МҮОНРТ-ийн Ерөнхий захирал
2021 – 2023 Улсын Их Хурлын Парламентын Сурталчилгаа, Мэдээллийн Төвийн Дарга
2023 – 2025 Улсын Их Хурлын Даргын Ажлын Албаны Зөвлөх
2025 – 2026 УИХ-ын ХМОНХГ-ын Ахлах Ажилтан



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна