Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл есөн жил сунжирч, захирал Д.Алтанцэцэгийн орлого 10 дахин өсжээ

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 16 минут

Хувийн хэвшил төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй захирлыг ажлаас нь чөлөөлдөг. Харин төрийн албанд чөлөөлж, хариуцлага тооцох нь бүү хэл дээш дэвшүүлдэг жишиг тогтоод удчихлаа. Төсөв захиран зарцуулдаг, улсын амин чухал албанд хэн нэг даргын ойр тойрны хүнийг томилдог, тэгээд хэчнээн ч муу ажилласан томилуулсан дарга нь уначихгүй л бол ажилласаар л байдаг, том дарга нь чөлөөлөгдөж гэмээ нь сайн ажилласан ч бай шууд халдаг гаж жишиг төрийн албанд байна. Үүний нэг жишээ нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг юм.

Тэрбээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төслийн ерөнхий инженерээр 2017 онд ажиллаж байгаад 2018 оноос одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Энэ хугацаанд жилийн орлого нь 21.9 сая төгрөгөөс 222.9 сая болтлоо 10 дахин өссөн ч газрын тос боловсруулах үйлдвэрийн маань ажил нэг л ахиж өгөхгүй, өнөөдөр бид Qr код уншуулж шатахуунд очерлоно гэж элий, балай зүйл яриад сууцгааж байна. Тэрбээр 2017 онд 315 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2025 оны байдлаар 729.3 сая төгрөгийн хуримтлалтай болжээ. 

Даргын цалин хөлс, амьдралын баталгаа сайжраад байдаг, хариуцаж авсан ажил нь ахиц дэвшил багатай, хэдэн ч Засгийн газрын нүүр үзэв. Өнөө Д.Нацагдоржийн зохиолд гардаг шиг “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг даргын маань амьдрал сайн дээрээ улам дээшилж, дундаж иргэдийн амьдрал доошилсон дүр зурагтай байна. Хэзээ бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, шатахууныхаа ядаж 50 хувийг дотоодоосоо хангах юм бол доо. 

 


 


 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.179
    12 цагийн өмнө

    Хүрэлсүхийн энэ өндөр насны тэтгэврийн энэ хоосон чалчигч, улсыг 2.4 тэрбум долларын өрөнд оруулсан авгайг хурдан зайлуулж идсэн уусан, улсад учруулсан хохирлыг тогтоож энэ 2- оор төлүүлэх аога хэмжээг яаралтай аваач.

    Хариулах
  • 103.229.122.149
    21 цагийн өмнө

    эмгэн болтлоо улсын мөнгө идлээ. Ханадаггүй ичдэггүй эмгэн бэ. 27 он хүртэл аргалж бгаад Сүрэлсүг тэйгээ хамт далдрах гээд бнаа даа

    Хариулах
  • 103.229.123.176
    23 цагийн өмнө

    3.14 zda

    Хариулах
  • 66.181.160.88
    23 цагийн өмнө

    Алтанширээ дахь НБҮ хэзээ ч ашиглалтанд орохгүй ээ, орсон ч бүтээгдэхүүн гаргахгүй!!! Харин тэр их хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуултын хариуг одооноос бэлдэж байх хэрэгтэй!!!

    Хариулах
    • 202.9.41.33
      13 цагийн өмнө

      Яг үнэн. Тос нь бхгүй? Бас баригдаж дуусах хөрөнгө бхгүй бхад ингэж худал сүгсэлзэх хэнд хэрэгтэй юм бэ? Өндөр хүүтэй …тэрбум $-н өрийг хэн төлөх вэ? Ард түмний нуруу дээр үлдэнэ.Монголыг улам ядууруулж гадаадаас гүн хараат болгох бодлого зориуд явуулж бга юу?

  • 66.181.180.224
    23 цагийн өмнө

    Энэ их эвгүй авгай даа. Хүүкийн хүн гээд үнэхээр даам юм билээ. Хүүк байгаа цагт хэн ч түүнийг шалгахгүй, яаж ч чадахгүү. Баяжсан, мөнгөжсөн гэвэл тоогоо алдсан байх. Гадаадаар л зугаалж явдаг авгай

    Хариулах
  • 103.229.121.199
    23 цагийн өмнө

    Энэ бузар авгай чинь Нефтийн сургууль төгссөн мэргэжилтэй гэж ХУДАЛ хэлж нефтийн компанийн захирал болсон гэсэн төгссөн мэргэжил сургуулийг нь шалгах хэрэгтэй. Нефтийн үйлдвэр дарааа жил гэхэд ашиглалтанд орно одоо орлоо гэж 12 жил Монголчуудыг хуурч 1.6 тэрбум доллар зарцуулчихаад одоо юу ч байхгүй сууж байгаа бузар авгай. Энэ авгайг хэн энэ ажилд тавьсан бэ??? Хуурамч CV-тэй ямар ч ажлын туршлага чадваргүй. 6 ихнаяд буюу Монголын төрийн ажилтан багш эмч цагдаа, төсвийн бүх ажилтнуудын 2 жилийн цалинтай тэнцэх мөнгийг үрэн таран хийчээд ичихгүй суугаа бузар авгайг хэн хамгаалаад байна вэ?? Энэ луйварчин авгайг шалгаачээ.

    Хариулах