Fashion4land: Загварын биш газрын тухай яриа юм

Х.Есү
Өчигдөр 08 цаг 52 минут

Бидний өмсөж буй хувцас газар нутгаас эхэлдэг. Энэ санаа өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Fashion4Land форум"-ын гол агуулгыг тодорхойллоо. Тус форумын үеэр байгалийн ширхэгт материал, газрын тогтвортой менежмент болон загварын салбарын хөгжлийн шинэ хандлагыг хэлэлцэж, залуучуудын бүтээлч санаачилга, тогтвортой загварын шийдэл, ноос болон бусад байгалийн ширхэгтийн ирээдүйн боломжийг онцолсон юм.

Загварын салбарыг бид ихэвчлэн дизайн, гоо зүй, хэрэглээний соёлтой холбон ойлгодог. Харин Fashion4Land үүний цаана буй илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. Тухайлбал, бидний өмсдөг хувцсыг бүтээх түүхий эд хаанаас бий болдог вэ? Түүнийг үйлдвэрлэхэд газар, ус, хөрс, бэлчээр болон экосистемд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуултыг дэвшүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна