ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өмнөх сайд С.Амарсайханы чөлөөлсөн албан тушаалтнуудыг эргүүлэн томилжээ

Т.Отгонсувд
2026/09/29

Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн үүрэгт ажлаа хүлээж авсны дараагаар өөрийн эрхэд хамаарах гурван албан тушаалтныг сольжээ. 

Тодруулбал, өмнөх сайд С.Амарсайханы чөлөөлсөн албан тушаалтнуудыг эргүүлэн томилсон байна. 

С.Амарсайхан сайдаар ажиллаж байх үедээ буюу зургаадугаар сард ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун, ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайхан нарыг чөлөөлж байсан бол Г.Тэмүүлэн эргүүлэн томилсон байна. 

Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргаар томилжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал хууль зүйн салбарт үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдлыг шийдвэрлэнэ хэмээн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн байдаг. С.Амарсайхан үүрэгт ажлаа өгөхийн өмнө тус салбарын алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээллүүдийг ил болгосон. Шинээр томилогдсон Г.Тэмүүлэнг уг мэдээлэлд дурдагдсан олон асуудлуудыг тодорхой болгохыг Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд захьж хэлсэн байдаг. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.222
    2026/09/29

    Ийм хөгийн болохоор ...

    Хариулах