Дайны судалгааны хүрээлэн Украины дайн 2027 оны хавар ОХУ-ын ялалтаар дуусна гэж таамаглажээ

Zuv.mn
2026/09/29

АНУ-ын дайны судалгааны хүрээлэн (ISW) гэж байгууллага Украинд өрнөж буй дайныг 2027 оны хавар ОХУ-ын ялалтаар дуусна гэж таамаглажээ.

Украин улс агаарын довтолгооны зэвсэг техник хангалтгүй, нөөц нь барагдаж буй. Хэдий ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг цохиж, хохирол учруулж байгаа ч энэ нь ОХУ-ын зүгээс агаарын довтолгооноо улам эрчимжүүлэх шалтаг болсноор өмнөхөөсөө хамаагүй их хохирол амсаж байгаа зэрэг нь дайны төгсгөлийг ойртуулах хүчин зүйл гэж тус хүлээлэнгийн шинжээчид үзсэн байна. Тодруулбал, В.Путин Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлсээр буулгаж авах төлөвлөгөөнд орсон бөгөөд энхийн хэлэлцээрийн талаар огт дурсахаа больсон нь үүний бас нэг шинж гэнэ.

Хэрвээ энэ хүрээлэнгийн шинжээчдэд итгэх юм бол, холбоотнууд нь туслахгүй л бол ирэх өвөл Украины хувьд маш хүнд ялагдалтайгаа эвлэрсэн цаг хугацаа болох юм байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.250
    2026/10/05

    Хэн мэдлээ цус... 5 жилийн өмнө Укриан нь ш хоног тэсэхгүй гээд л байцгаасан.. гэтэл 5 дахь жилдээ үзэлцэж байна

    Хариулах
  • 59.153.114.250
    2026/10/05

    Одоо Укриан нь НАТО-аас суралцах биш харин НАТО нь Укрианаасаа яаж байлддагийг суралцаг цаг ирж байна дөө

    Хариулах