"БАКУ 2026": Т.Түмэнжаргал эхний ялалтаа авлаа

Zuv.mn
1 цаг 19 минутын өмнө

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48-кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай дөрвөн бөхөөс улсын аварга Т.Түмэнжаргал эхлэн дэвжээнд гарч, Узбекистаны Бахром Ботуровыг юүко үнэлгээгээр хожлоо.

Баг тамирчдынхаа тэмцээний салхийг ялалтаар хагалав.

60 кг


ОУХМ Т.Түмэнжаргал D хэсгийн эхний тойрогт Узбекистаны Бахром Ботуровыг юүкогоор хожсон. Одоо Азербайжаны Ахмад Юсифовтой барилдана.

ОУХМ Б.Сүхбат С хэсгийн эхний тойрогт Украины Артем Лесиуктай таарч хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

48 кг


ОУХМ Ж.Анударь А хэсэгт эхний тойрогт хийлэх, улмаар Бразилийн Кларис Риберотой 1/16 шигшээд таарах сугалаа татжээ. Бразилийг аргалчихвал Парагвайн Габриэла Нарваэс, Энэтхэгийн Асмита Деу нарын ялсантай нь шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдахаар байна.

ОУХМ, дэлхийн аварга Б.Баасанхүү С хэсэгт эхний тойрогт хийлсэн. Ялбал Казахстаны Галия Тынбаева, Тайванийн Лин Чен Хао нарын ялсантай 1/16 шигшээд барилдана. Ялаад гараад ирвэл Кубын шилдэг бөх, одоо АНУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Мариа Сели Лаборде, Шведийн шилдэг залуу бөх Тара Бабулфат нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна