ЦЕГ: Барилгын ажлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан. Зодсон асуудал тогтоогдоогүй

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

Хятад улсын иргэд Монгол улсын иргэнийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна