“АИЧИ НАГОЯ 2026”: Монголын баг 11 дүгээр байрт бичигдэж байна

Х.Батсайхан
1 цаг 42 минутын өмнө

Японы Аичи, Нагоя хотноо болж буй Азийн пара наадмын багийн дүнг БНХАУ 30 алтан медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж, зохион байгуулагч улс Япон найм, Узбекистан зургаан алтан медальтай хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна.

Монгол Улсын баг тамирчдаас өчигдөр таэкводогийн төрөлд МУХБ У.Сүрэнжав алт, Х.Темирбек хүрэл, жүдо бөхийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртэн амжилтынхаа эхлэлийг тавьсан. Манай баг одоогоор алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртсэн амжилтаар 11 дүгээр байрт явж байна.

Фото: Ж.Адилбиш 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна