С.Баяр: Д.Батлутад ийм ёслол хүндэднэ

Х.Есү
50 минутын өмнө

Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Дорнод аймагт ажиллах үеэр хүндэт харуул угтаж авсан нь олны шүүмжлэлийг дагуулав. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр ийнхүү байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Энэ бол буруу. Хувийн "эго"-гоо төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа Засгийн газрын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа" гэжээ. 

Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдаар томилогдоход үүрээр хүндэт харуул жагссан нь мөн олны шүүмжлэлд өртөж байсан. Тухайн үед тэрбээр, ""Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдох асуудал маань шөнө 03 цагийн үед дууссан. Цаг алдалгүй ажлаа хүлээж авах ёстой байсан. Нэг ёсондоо дахин томилогдох асуудал болж байна гэсэн үг. Батлан хамгаалахын сайдын ажлаа хүлээж авах гээд очиход хуулиараа хүндэт харуулууд жагссан. Би боль гэж хэлэх эрхгүй. Дүрэм журмын хүрээнд л болсон зүйл. Үүр шөнө гэлтгүй цэргийн алба хэзээд бэлэн байх ёстой" хэмээн тайлбар мэдээлэл өгч байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.244
    26 минутын өмнө

    Хувийн ажилтан шигээ хандах юм. Төрийн байгууллага томилгоог улс төрөөс тусад нь байлгах хуультай болмоор байна

    Хариулах