Монгол Улсад факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан анхны хуулийн төслийг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны байранд хэлэлцэж байна.
Тус хуулийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар санаачилсан юм.
Одоогоор факторинг зөвхөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаж, зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байна.
Шинэ хуулийн төсөлд факторингийн төрөл, гэрээний агуулга, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, төлбөр барагдуулах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн тусгасан. Зорилго нь факторингийн зах зээлийг нээлттэй, ил тод болгож, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Хэлэлцүүлэгт холбогдох байгууллага, мэргэжилтнүүд, зах зээлд оролцогчид санал, байр сууриа илэрхийлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна