Бэлх орчимд баавгай үзэгдсэн гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулахад нохой болох нь тогтоогджээ

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Өнөөдөр өглөө буюу 2026 оны 10 дугаар сарын 14-нд Бэлх орчимд хүүхдийн тоглоомын талбайн дээд хэсэгт баавгай үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад баавгай биш нохой болох нь тогтоогдсон байна. 

Иргэдээс ирж байгаа зарим дуудлага мэдээлэл хуурамч, AI ашиглан зураг хийж цахим орчинд нийтлэх тохиолдол их байгаа тул үнэн бодитой мэдээлэл хүргэх нь чухал байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсан юм. 

Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна