УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тэтгэвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Энэ төсвийн үлэмж хэмжээ буюу дийлэнх олонх нь тэтгэвэр. Ирэх сарын 1-нээс суурь тэтгэврийг нэмэхээр боллоо. Жишээ нь 700 орчим мянган төгрөгийн бага тэтгэвэртэй хүмүүс 30 жил ажилласан бол 300 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Хэдийгээр 30 жил ажилласан ч өндөр цалинтай байвал арай бага нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр амжиргаагаа хангаж дийлэхгүй байгаа хүмүүстээ илүү баталгаат тэтгэвэр болгоё гэдэг үүднээс ялгавартай тогтоож байгаа. Иргэн болгонд арай өөр байдлаар тооцогдоно гэдгийг хэлье.
Он гараад асаргааны тэтгэмжүүд нэмэгдэхээр байгаа. Төрийн үйлчилгээний алба хаагч нарын цалин 50 хувиар нэмэгдэж байгаа. Хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаад эрт тэтгэвэртээ гарсан хүмүүст суурь тэтгэврийг давхар олгох саналыг УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс "Хуулийг санаачил" гэдэг байр суурьтай байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна