П.Ганзориг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулсан нь зөв

Х.Есү
1 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулахтай холбоотой ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулсан нь зөв. Гэхдээ бид эхлээд Сангийн сайдаас мэдээллүүдийг нь авна. Урьдчилж авах гээд байгаа юм уу, ашигтай ажиллачихаад одоо хуваарилах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Урьдчилж авлаа гэвэл ямар нэгэн нөхцөлтэй байгаа шүү дээ. 

Уул уурхайгаас орж ирсэн орлогоороо эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүгээрээ дамжуулаад ард иргэдийн ашиг орлогыг дэмжихэд л чиглэх ёстой. Мэдээж хуулиндаа захирагдах ёстой шүү дээ. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчилж байгааг ХҮН нам шүүмжилж байгаа. Ямар нөхцөл шалтгаанаар өөрчилж байна вэ гэдэг нь маш чухал. Одоо өөрчилж байгаа нь эмч, багш, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 850 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Хоёрдугаарт ахмадын тэтгэврийг нэмэхэд ойролцоогоор 200-аад тэрбум төгрөг нэмэгдэж байгаа байх. Ийм тулгамдсан асуудал дээрээ төсвөө тавиад явах нь зөв гэсэн байр суурьтай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна