УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Бид үндсэн асуудлаасаа яагаад холдчихов. Өнөөдөр Оюу толгойн ногдол ашиг ярьж байна. Ард түмнээсээ асууж байгаа мөртлөө аль хэзээний төсөвт ороод ирчихсэн шүү дээ. Ийм юманд зарцуулна гээд л...
Чухал асуудал дунд нэг иргэн бусад иргэнээ шалгуулах гээд өргөдөл гаргасан л байгаа биз. Өдөрт хэдэн зуун өргөдөл гарч байгаа. Тийм байхад яагаад энэ газар бие биенээ авлигач, хулгайчаар нь хоёр жил дуудаж байгаа хүмүүсийн хэрэг нь шийдэгдэхгүй байна. Яагаад төрийн өндөр албан тушаалтан биш хүний асуудал чухал болоод байгаа юм. Энэ ямар хамаатай юм бэ?
Нэг иргэн гомдол гаргасан байна. Тэр гомдлоо шийдвэрлүүлэг. Холбогдох газар нь шалгана л биз. Энэ чинь бидний өдөр тутамд живээд байгаа авлига хээл хахууль, төсөв, ард түмний итгэл, цөхрөлийн дэргэд тийм том асуудал юм уу. Бидэнд санаа зовох асуудал зөндөө байхад хажуугаар нь бас ийм асуудал болж л байдаг.
Төсөв бол маш чухал асуудал шүү дээ. Энэ дотор ямар тендер, ямар шахаа, хэний эрх ашиг, аль салбарыг татаж унагаах, алийг нь дэмжих, цалин тэтгэврийн асуудал гээд үй түмэн олон асуудал байна шүү лээ. Шударга ёсыг сахиулах асуудал руугаа анхаармаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна