Увс аймагт их хэмжээний цас орж, шуурсны улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэнийг эрэн хайж байна

Т.Отгонсувд
32 минутын өмнө

Увс аймагт их хэмжээний цас орж, шуурсны улмаас цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Цасан шуурганд нэг иргэн амиа алдаж, нэг иргэнийг эрэн хайж байна.

Иймд иргэд, малчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуурга, гэнэтийн хүйтрэлтийн үед хүүхдийг малд явуулахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг зөвлөж байна. 

Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахаас татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаны эх сурвалжууд анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна