Төрсөн эцгээ хөнөөжээ

2017/04/14
Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 16-р хороо, “Хархорин” захын ард байранд 17 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 48 настай М-ийг хэвлийд нь хутгалж амийг нь егүүтгэсэн байна.

Шалтгаан нь хүүгийн аав М эхнэр болон хүүгээсээ тусдаа амьдарч өөр хүнтэй гэр бүл зохиосонд нь дургүйцэн уурлаж сэтгэл нь унан ийм хэрэг үйлджээ. Хэрэг гардаг орой хүүгийн ээж төрсөн өдрөө тэмдэглээд явсан хойгуур аав нь гэртээ ирсэн байж. Хүү орой гэртээ ирээд аавтайгаа хэрэлдэж улмаар хутгалсан байна.

Үүрийн 04.00 цагийн орчимд хүү өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд сэжигтэн Б оргон зайлсан байж. Тэрбээр цагдаад мэдүүлэхдээ “Болсон явдлын талаар санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах учраа олохгүй цагдаад дуудлага өгөөд айсандаа зугтаасан” гэжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд 17 настай Б-г хүүхдийн хорих ангид түр цагдан хорьж мөрдөн байцаалт явуулж байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна