Little Mix хамтлаг өөрсдийн түүхээс сэдэвлэн кино бүтээхээр болжээ

2017/08/01
90-ээд оны охидын шүтээн Spice Girls хамтлаг, мөн X Factor телевизийн шоунаас дэлхий дахинд танигдсан One Diretion хамтлагууд өмнө нь өөрсдийн түүхээс сэдэвлэсэн кино бүтээж байсан юм. Тэгвэл энэ удаа Little Mix хамтлаг кино бүтээхээр зорьж байгаа ажээ. 

Хамтлагийн гишүүн Жеси Нелсон Сиднейн тоглолтын үеэрээ кино хийхээр мөрөөддөг тухайгаа дэлгэжээ. Тэрбээр хэлэхдээ: '' Бид энэ тухай маш олон удаа ярилцсан. Хэний ч төсөөлөөгүй Little Mix хамтлагийн төрхүүдийг гаргасан, өөрсдийгөө илэрхийлсэн сайн уран бүтээл гаргахыг мөрөөддөг.'' гэжээ.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна