Түүнийг төрөхөд эцэг эх нь 26 доллароор зарахыг оролджээ

2018/01/23

1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хон-Конгийн нэгэн ядуу гэр бүлд 5,5кг жинтэй нэгэн хүү мэндэлжээ. Хүү маш том байсан учир ээж нь хийсвэр хагалгаа хийлгэж хүүгээ төрүүлсэн байна. Тэд хүүгээ Чан Кон Сан хэмээн нэрлэжээ.

Тэдний амьдрал маш хүнд байсан учир хийсвэр хагалгааны төлбөрийг төлж чадахгүйд хүрэв. Энэ үед эцэг нь нэг арга сэдэж, хагалгааг гүйцэтгэсэн Англи эмчид төлбөр болгож хүүгээ бэлэглэхийг завджээ. Гэсэн ч эмчид хүний хүүхэд хэрэггүй байсан учир хүүг авахаас татгалзжээ. Ингээд аав нь хэдэн найзуудаасаа мөнгө зээлж, эмчийн төлбөрийг өгсөн байна. Түүний эцэг эх нь ядуу зүдүү ч хоёул ажилтай байсан учир хүүгээ хүнээс дутахгүй хүн болгожээ.

jackie chan child зурган илэрцүүд

Хүүг балчир байхад нь аав нь өглөө эрт босгож, тэд хамтдаа кунг-фугээр хичээллэдэг байв. Хүүдээ кунг-фу зааж өгснөөр хүү нь тэвчээртэй, хүчтэй, зоригтой болно хэмээн эцэг нь итгэдэг байлаа.

Хүүг 7 нас хүрэхэд аав нь шинэ ажилд орж хүүтэйгээ кунг-фугээр хичээллэхээ больжээ. Аав нь хүүгээ Хятадын урлагийн академид элсүүлж, 10 жилийн турш тэнд нь амьдруулахаар гэрээ үзэглэв.

Холбоотой Зураг

Хүү урлагийн академид суралцах хугацаандаа тулааны урлаг, акробат сурч, дуулж, жүжиглэж чаддаг болжээ. Түүнийг багш нар нь авьяастай хэмээн үнэлж Хятадын дуурийн дуулаач болох чадвартай хэмээн дүгнэж байв. Хятадын дуурийн урлаг бусад орныхоос тэс өөр, тулааны урлаг, акробат, жүжиглэлт, дуулалтаас бүрддэг өргөн хүрээний зүйл байлаа. 

jackie chan drama academy зурган илэрцүүд

Урлагийн академи дахь хүүгийн амьдрал тийм ч сайхан байсангүй. Сурагчдад өл залгуулах хэмжээний маш бага хоол өгч, олон цагаар хүйтэн зааланд бэлтгэл сургуулилт хийлгэдэг байжээ. Сургуулилтын үед бяцxан алдаа гаргасан ч зодуулж шийтгүүлдэг байв. Сургуулийн амьдрал хүнд хэцүү байсан ч хүү тоохгүй бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байв. Хүү эцэг эхтэйгээ маш удаан уулзсангүй.


Photo:  The JC Group

Хүү 8 насандаа Кантонезын Том ба жижиг нэртэй кинонд тогложээ. Энэ нь түүний кино урлагт дурлах шалтгаан болов.

big and little wong tin bar зурган илэрцүүд

17 насандаа Урлагийн сургуулийг төгсжээ. Гэсэн ч харамсалтай нь Хятадын дуурь хоцрогдож, мөхлийн ирмэгт ирсэн тул олон мянган төгсөгчид өөр ажлын байр хайхаас аргагүйд хүржээ. Урлагийн сургуульд хэрхэн уншиж, бичих эрдмийг заадаггүй учир хар ажилчин болох л зам тэдэнд үлджээ. Гэсэн ч хүү бага цалинтай ажилчин болохыг хүсээгүй учир урлагтаа үнэнч үлдэхээр шийдэв. 

jackie chan young зурган илэрцүүд

Дараагийн хэдэн жил хүү Хонг-Конгийн кино урлагт хүчин зүтгэж, орлон тоглогчоор ажиллажээ. Хонг-Конгийн кино урлаг мөхөхийн ирмэгт ирж, мөн л ажилгүй болоход хүү эцэг эхийгээ дагаж Австралийг зорьжээ. Тэрбээр Австралид зоогийн газар, барилга зэрэг газруудад давхар ажиллаж байв. Гадаад найзууд нь түүнийг Жеки хэмээн дуудна.

jackie chan australia зурган илэрцүүд

Жекигийн барилгачны амьдрал уйтгартай байлаа. Гэтэл нэг өдөр түүнд Вилли Чан гэх хүнээс цахилгаан иржээ. Жекигийн амьдралыг өөрчлөх хүн гэдгийг тэр мэдсэн ч үгүй. Вилли Чан бол Хонг-Конгийн кино үйлдвэрт ажиллаж байсан нэгэн төдийгүй тэрбээр шинээр хийгдэж буй кинонд түүнийг урьж тоглуулах хүсэлтэй байгаагаа захиандаа дурдсан байв.

jackie chan and willie chan зурган илэрцүүд

Ингээд 1976 онд буюу Жекиг 21 настай байхад ''Шинэ уур хилэнгийн нударга'' кино нээлтээ хийжээ.

new fist of fury зурган илэрцүүд

Түүний гаргасан бүх амжилт Вилли Чантай холбоотой. Вилли Чан байгаагүй бол би барилгын ажил хийсээр байх байсан хэмээн Жеки нэгэн ярилцлагадаа дурджээ.

Ингээд кинонууд ар ардаасаа цуварч, ''Бүргэдийн сүүдэр дэх могой'', ''Согтуу мастер'' зэрэг олны дунд хит болж чадсан кинонууд нээлтээ хийв.

drunk master зурган илэрцүүд

snake in eagles shadow зурган илэрцүүд

Эцэг эхдээ гологдож, эмчид худалдагдах шахсан 5,5 жинтэй аварга хүүхэд бол Оргил цаг, Бронксын үймээн, Шанхайн үд зэрэг олон кинонд тоглож, дэлхийн од болох мөрөөдлөө биелүүлж чадсан бидний хайрт жүжигчин Жеки Чан билээ.

rumble in bronx зурган илэрцүүд

peak hours jackie chan зурган илэрцүүд

jackie chan зурган илэрцүүд
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна