Энэтхэгийн сагсанбөмбөгчдийн хүсэмжит газар-Монгол

Zuv.mn
2 цаг 0 минутын өмнө

-Энэтхэгийн сагсанбөмбөгчид Монголын лигт ирж тоглох болсны шалтгаан-

Энэтхэгийн сагсанбөмбөгийн лигийн дөрвөн шилдэг тоглогч Монголын лигт энэ улирлыг эхлүүлсэн /Одоо тав болсон/ билээ. Азийн хүчирхэг гүрний шилдэг сагсанбөмбөгчид Монголын лигт мөнгөний төлөө ирсэн үү гэвэл үгүй бололтой. Indiasportshub.com цахим хуудаст энэ талаар сонирхолтой мэдээлэл гарсныг орчуулан хүргэе.

“Энэтхэгийн сагсанбөмбөгт чимээгүй боловч мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байна. Принсепал Сингх, Палприт Сингх Брар, Харш Дагар, Сахаж Сингх Сехон нарын зэрэг манай нэр хүндтэй тоглогчид 2025-2026 оны улирлыг нэр хүнд нь өсөн нэмэгдэж буй Монголын сагсанбөмбөгийн лигт эхлүүллээ.

Тэдний энэ алхам нв зөвхөн хувь тоглогчдын гэрээтэй холбоотой асуудал биш, харин Энэтхэгийн сагсанбөмбөгийн экосистемтэй холбоотой илүү гүнзгий бүтцийн асуудал юм. Тодруулбал, Монголын лигийн өсөн нэмэгдэж буй нэр хүнд, Азийн томоохон зах зээл рүү чиглэсэн амбийцтай тодорхой хэмжээгээр холбоотой.   

Монголын сагсан бөмбөгийн лиг (MBL) нь олон улсын тоглогчдын найдвартай газар болж хурдацтай хөгжсөн. Тогтвортой үйл ажиллагаа, 10 багийн бүтэц, Зүүн Азийн Супер Лиг (EASL) болон Сагсан бөмбөгийн Аваргуудын Лиг (BCL Asia)-д хүрэх хамгийн чухал замуудаар зэвсэглэсэн MBL нь Энэтхэгийн сагсан бөмбөгийн чадахгүй зүйлийг санал болгож байгаа бөгөөд тэр нь Япон, Солонгос, тэр ч байтугай Европын скаутуудад шууд харагдах найдвартай, өрсөлдөөнтэй мэргэжлийн орчин юм. Өөрөөр хэлбэл, Монголын лиг нь энэтхэгийн элит сагсанбөмбөгчдийн хувьд илүү өндөр түвшинд очихын тулд туулж гарах нэг үе шат болж байна.

Яагаад Монгол гэж? Яагаад гэвэл лигийнх нь нэр хүнд өсөн нэмэгдэж байгаа

Монголын сагсанбөмбөгийн лигийн энэтхэг сагсанбөмбөгчдийн сонирхлыг татаж байгаа гол зүйл нь өсөн нэмэгдэж буй нэр хүнд нь юм. Тус лиг 2023 онд нэрээ өөрчилснөөсөө хойш орон нутгийн тэмцээнээс бүс нутгийн өрсөлдөгч болж хувирсан. Лигийн аварга баг одоо Японы Б лиг болон Солонгосын сагсан бөмбөгийн лигийн аварга багуудын оролцдог Азийн тэргүүлэх клубын тэмцээн болох Зүүн Азийн Супер лигт оролцох эрхтэй болсон. Хоёрдугаар байрт шалгарсан багууд мөн BCL Азийн шалгаруулалтад оролцдог.

Дотооддоо хязгаарлагдмал орчинд өрсөлддөг энэтхэг тамирчдын хувьд хүчтэй өрсөлдөөн, тоглолтын цаг, мэргэжлийн дасгалжуулалт, нэр хүндтэй багуудын эсрэг тоглох үнэлж баршгүй боломжийг санал болгож байна.

Энэтхэгт бүрэн ажиллагаатай мэргэжлийн лиг одоогоор байхгүй. Тэгвэл Монголын лиг Энэтхэгийн тамирчдад тэр байхгүй зүйлсийг нь өгч чадаж байна.   

Монголд тоглож буй дөрвөн тамирчин

Монголыг зорьсон тоглогчид тус, тусынхаа замаар тэнд очсон боловч мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилгоороо бүгд ижил юм.

Тоглогчийн хамгийн алдартай нь Принсепал Сингх бөгөөд тэрбээр “SG Apes” багт тоглодог. 190 см өндөртэй, NBA-ийн G лигийн төгсөгч, “Сакраменто Кингз” багийн зуны лигийн тоглогч байсан тэрбээр Монголын лигт 7.3 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт хийж, 62%-ийн амжилттай довтолсон байна. Түүний хувьд MBL нь өөртөө итгэх итгэлээ сэргээж, Азийн элитэд эргэн ороход шаардлагатай зүйлсийг нь өгөх юм.

“Сэлэнгэ Бодонс” багт очсон Палприт Сингх Брар нэг тоглолтод дунджаар 9.7 оноо, 7 самбар авчээ. Бие бялдрын чийрэг байдал, самбараас бөмбөг авалтаараа алдартай Палприт будагтай талбайн тоглолтоороо үнэлэгдэж байна. Түүний тоглолт Энэтхэгийн тоглогчид гадаадын лигт тоглоход бие бялдрын хөгжил дутмаг гэсэн дотоодын удаан хугацааны шүүмжлэлийг няцааж байгаа юм.


Дөрвөлийн хамгийн залуу нь болох Харш Дагар шинэ үеийн эхлэлийг тавьж буй. Дөнгөж 20 настай Дагар “BCH Knights”-д тоглолт бүрт дунджаар 5 оноо авч байгаа. Тэрбээр Энэтхэгийн залуу тоглогчид гадагшаа явахаасаа өмнө дотооддоо тодорхой түвшинд хүртэл төлөвших ёстой гэдэг үзлийг няцааж, шууд гадаадын лигт тоглонгоо өсөж хөгжих зам сонгож бас болдгийг харуулсан.

2001 онд төрсөн Харшвардхан Томарын "Mongolians" багтай гэрээ байгуулсан.

Үндэсний аварга шалгаруулах тэмцээний MVP, Энэтхэгийн шигшээ багийн чухал гишүүн Сахаж Сингх Сехон Омни “Эрдэнэт Майнерс” багт элссэн. Дотоодын, тухтай бүсээсээ гарсан түүний үйлдэл Энэтхэгийн хамгийн шилдэг тоглогчдод ч ийм /Өндөр түвшинд өрсөлдөх/ хэрэгцээ шаардлага байгааг харуулж байгаа юм.

Энэтхэгийн асуудал: Тааламжтай бүс ба амбийц

Энэхүү шилжилт хөдөлгөөний гол цөмд нь “Энэтхэгийн дотоодын сагсан бөмбөгийн бүтэц нь амбицыг шагнадаггүй” гэсэн хатуу үнэн ошиж байна.

Энэтхэгийн олон тоглогчид спортын квотоор дамжуулан олж авсан урт хугацааны Засгийн газрын ажлыг нэн тэргүүнд тавьж, тогтвортой цалин, тогтмол тэтгэмж, насан туршийн баталгааг санал болгодог. Энэхүү систем нь эдийн засгийн хувьд оновчтой боловч тоглогчдыг өндөр эрсдэлтэй, өндөр шагналтай мэргэжлийн карьераас холдуулдаг. Үүний зэрэгцээ INBL Pro болон одоо татан буугдсан EPBL зэрэг дотоодын лигийн оролдлогууд тогтвортой хуанли, өрсөлдөхүйц цалин эсвэл нэвтрүүлгийн харагдах байдлыг санал болгоход бэрхшээлтэй тулгарч байна.

Харин Монголын лигийн багуудын гэрээ нь импортын төлбөр болон байр, гүйцэтгэлийн урамшуулалд сард 2,000-5,000 долларын хооронд илүү сайн нөхөн олговрын багцуудыг санал болгодог. Энэ нь Энэтхэгийн сагсанбөмбөгчдөд гэртээ үлдэж, зогсонги байдалд орох эсвэл гадаадад очиж өсөх гэсэн хоёр сонголтын өмнө аваачиж байгаа юм.

Үр дүнд нь Энэтхэг улс дотоодын шилдэг тоглогчдоо алдаж, орон нутгийн тэмцээний чанар сулрах нь мэдээж. Гэсэн хэдий ч үндэсний шигшээ баг сайжрах боломжтой. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон тоглогчид илүү хурц, хүчирхэг, тактикийн хувьд илүү мэдлэгтэй эргэн ирдэг. Дараагийн таван жилийн хугацаанд Азид өрсөлдөх чадвартай болох зорилготой улсын хувьд энэхүү гадаад хөгжлийн шугам хоолой зайлшгүй шаардлагатай болж магадгүй юм. Монголд Энэтхэгийн тоглогчид байгаа нь урт хугацааны "Монголын шугам хоолой"-г бий болгож, Зүүн Азийн мэргэжлийн системд илүү олон Энэтхэгчүүдийг татан оруулж болзошгүй юм. Хэрэв MBL багууд EASL болон BCL Азид амжилтанд хүрвэл лигийн нэр хүнд өсч, Энэтхэгийн шилдэг тоглогчид үүнийг өөрсдийн нээлтийн талбар болгон ашигласаар байх болно.

Тиймээс эдгээр дөрвөн тоглогчийн хөдөлгөөн нь сул дорой байдлын шинж бус, харин хүсэл тэмүүллийн шинж юм. Энэ нь Энэтхэгийн дотоодын системийн цоорхойг илчилж, шилдэг тамирчдын өндөр түвшинд өрсөлдөх хүсэл эрмэлзлийг харуулж байна.

Энэтхэг улс тогтвортой, сайн санхүүжилттэй мэргэжлийн лиг байгуулах хүртэл Монгол улс илүү хэцүү боловч илүү үр дүнтэй замыг сонгосон хүмүүсийн очих газар хэвээр байх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна