SILKWAY STAR: Ж.Мишээл финалд шалгарсан долоон уран бүтээлчийн нэг боллоо

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй дуучин Ж.Мишээл финалын шатанд өрсөлдөх долоон уран бүтээлчийн нэг боллоо.

Өнгөрсөн бямба гарагт цацагдсан хагас финалын шатанд уран бүтээлчид Казахстаны 6eluchchi, A.Z., Маржан Арапбаева, Мона Сонгз зэрэг дуучидтай хослон дуулж өрсөлджээ.  


Торгоны зам дагуу оршдог Азербайжан, Армен, Гүрж, Казахстан, БНХАУ, Кыргызстан, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, БНСУ гэсэн 12 улсын уран бүтээлч оролцож эхлүүлсэн тус уралдааны финалын шоу энэ сарын 22-нд болж, ялагч тодрох юм.

 

Финалын шатанд өрсөлдөх долоон уран бүтээлч

• ALEM (Казахстан)

 

• Язмин Азиз (Малайз)

 

• Автандил Абесламидзе (Гүрж)

 

• Мишель Жозеф (Монгол)

 

• Жан Хешуан (Хятад)

 

• Саро Геворгян (Армени)

 

• Мадинабону Адилова (Узбекистан)

 

Шоу Казахстаны “Jibek Joly” телевизээр долоо хоног бүрийн бямба гарагт гарч байгаа. Харин олон улсын дажуулалтыг

• Space TV (Азербайжан)

 

• TV Safina (Тажикистан)

 

• Muzyka and Madaniyat (Киргизстан)

 

• UBS болон AIST Global TV (Монгол)

 

• Zor TV (Узбекистан)

 

• Georgian Times (Гүрж) телевизүүд хариуцан тус, тусынхаа улсад хүргэж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна