"Spark agency"-ийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн "Physical Asia" шоунд оролцсон тамирчдадаа талархал илэрхийлжээ.
Тэрбээр, "Мөрөөдөл байсан зүйл цаасан дээр бууж нэгдэж тууштай байсан нь түүхийн эхлэл боллоо.
Богино хугацаанд эвлэлдэн нэгдэж, байгаа бүхнээ шавхан тэмцэж, санал зөрөлдөж байсан ч даалгавар эхлэхэд хамгийн сайн тулааны стратеги дор нэгдэн, нэгэндээ туслаж тэсвэр тэвчээр, хурд хүч, оюун ухаан, уян налархай байдал гээд 6 өөр өнгөөр тодрон гэрэлтэж эцсийн секунд хүртэл бүхий л хүчээ шавхан дайчин бөгөөд ухаант хүмүүн гэдгээ дэлхий дахинд харуулахад хамгийн их хүч өгч байсан зүйл бол энгэр дээрх төрийн далбаа, эх орон гэдэг зүйл билээ.
Дэлхий даяар суурьшин амьдарч буй Монгол хүүхэд, Монгол хүн бүрийн эх орноороо бахархах сэдэл, урам зоригийг сэргээсэн, сэтгэлийн галыг нь өрдөж өгсөн, спортын соёлоор гоёх хүсэл мөрөөдөлд нь нөлөөлж чадсан оюун санааны хувьд сэргэлт болсон олон талын ач холбогдол бүхий гайхалтай шоу болж өндөрлөлөө.
Спорт бол нэгдмэл байдал, ёс зүй, хариуцлага, шинжлэх ухаанч суурьтай сэтгэлзүйн том тулаан бөгөөд нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чаддаг гэдгийг Дайчид маань эцсийн шат хүртэл үлгэрлэн манлайллаа.
Хэдий Physical:Asia биеийн хүчний тулаан ч гэлээ энэ шоунд оролцож буй бүх орны төлөөлөл тамирчид маань эх орныхоо өв соёлыг, өөрсдийн ондоошил ялгаралыг, эх орныхоо нэр хүндийг давхар тээн оролцож байсныг онцлох нь зүйтэй болов уу? Монгол хоолоо ч давхар сурталчлаад авсан шүүдээ.
Ирэх жилүүд онцлог болно. Дайчдыг минь, эх орныг минь, эрийн гурван наадмыг минь үзэхээр олон мянган жуулчид хүрэлцэн ирэх нь гарцаагүй. Бид саваа бэлдэх хэрэгтэй, соёл ухамсраар хүлээн авах хэрэгтэй.
Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулж байлдан дагуулж чиглүүлж чадсан Дайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн төслийг санаачилж, мөрөөдөл байсан зүйлийг биелэлээ олтол зүтгэж чадсан хамт олон найз нөхөд хамтран зүтгэгч нартаа баярлалаа, үнэхээр их бахархаж байна.
Нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлэгч TEO Corporation, ялангуяа Монгол талыг хариуцсан найруулагч, продюсер нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дараачийн ажлууд ч их байнадаа, Дайчид Мориндоо" гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
89.147.101.54
Та нартаа баярлалаа.
Хариулах