Т.Доржханд: Бид шүүмжлүүлсэн ч шүдээ зуугаад ард нь гарах ёстой

Х.Есү
1 цаг 35 минутын өмнө

ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-ХҮН нам Засгийн газраас гарах гэж байна гэдэг зүйлийг ярьж байна. Ер нь танай нам Засгийн үйл ажиллагаанд хэр оролцож байгаа вэ?

- Б.Пүрэвдорж найз маань олон хоног их хурал удирдаж, гартаа алх бариад ам нь халтираад тийм зүйл хэлчихлээ. Бид Засгаас гарахгүй. 2028 оны сонгууль хүртэл бид ачаа үүрнэ гээд орсон. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье.

Өнөөдрийг хүртэл бид хэн нэгнийг муу хэлж, аль нэг улс төрийн намыг шүүмжлээгүй шүү дээ. Бид МАН-ын асуудал дээр хоорондоо эвлэрээд нэгдэж нягтраад, хариуцлагаа үүрээд явах ёстой гэсэн л байр суурьтай байсан.

Яагаад бид Засгийн газарт байгаад байна вэ гэхээр эрх мэдэл сандал суудлын асуудалдаа биш шүү дээ. Энэ чинь айхтар хүсээд байх ажил бас биш шүү дээ. Хамгийн гол нь бид хийх ёстой ажлаа хийгээд шүүмжлүүлээд ч хамаагүй том төслүүдээ урагшлуулах хэрэгтэй байна.

2028 онд МАН, АН, ХҮН намын аль нь ч олонх байж чадахгүй. Дахиад л хамтарна шүү дээ. 

Ард түмэнд таалагдахын тулд сонгууль болохоор хамтарсан Засгаа хаяж гараад, шүүмжлээд явдаг ийм улс төрийг цэглэе. Бид Засгийн газарт ажиллана. Ачаа үүрнэ. Бид шүүмжлүүлсэн ч шүдээ зуугаад ард нь гарах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна