“PHYSICAL ASIA”: Зохион байгуулагч орны багийг шоунд оролцуулах нь зохижгүй юм байна гэсэн шүүмж гарчээ

Х.Батсайхан
2025/11/19

"Нетфликс"-ийн алдарт “Physical 100” шинэ форматтайгаар буюу Азийн найман улсын дунд сорилууд явуулж, ялагчийг тодруулах хэлбэртэйгээр явагдсан нь өчигдөр олон нийтэд цацагдаж дууссан билээ.

Өчигдөр цацагдсан финалын шатны тэмцээнд БНСУ, Монголын багууд үлдэж, БНСУ түрүүлсэн. Тэгвэл энэ тэмцээн цацагдсаны дараа түрүүлсэн баг зохион байгуулагчдаас урьдчилж мэдээлэл авдаг байсан байж магадгүй, өгөгдсөн даалгаврууд дээр ашигласан эд зүйлс илүү хөнгөн буюу хуурамч байсан байж магадгүй гэх хардлага газар авчээ.

Сошиал палтформууд дээр, тэр дундаа Reddit дээр иймэрхүү хардлагын чанартай мэдээллийг устгаж байгаа ч хардлага зогсох шинжгүй гарсаар байгаа аж.

Шүүмжлэлийн агуулгыг харахад “PHYSICAL ASIA” шоунд зохион байгуулагч орны багийг оролцуулсан нь зохимжгүй болжээ гэсэн шүүмж олон байсан нв анхаарал татаж байгаа юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.142
    2025/11/20

    Уг нь монголчуудаараа хардаагүй дэлхий дааяаараа хардаж байх чин монголчуудтай солонгосчууд одоо хэл ам хийгээд байх юм ямар балай юм бэ.

    Хариулах
  • 59.153.86.42
    2025/11/20

    Угаасаа л булхайцсан гэж бодож байна

    Хариулах
  • 202.126.88.160
    2025/11/19

    Солонгос юу гэж мөнгөө өгөх вэ мал биш бол

    Хариулах
  • 203.91.115.52
    2025/11/19

    Байршлаа сугалаа юмуу шодож тодруулах ёстой юм биш үү

    Хариулах
  • 175.115.195.158
    2025/11/19

    Хэлээд л байгаа

    Хариулах