Бүсчилсэн хөгжлийн хороо оюутны "Менторшип" хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдэд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв хамтран “Аюулгүй арт” төслийн бүрэлдэхүүн шилдэг 10 оюутанд өнөөдөр тэтгэлэг гардууллаа.

May be an image of text

НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Т.Батцогт болон НИТХ-ын төлөөлөгч, "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн Э.Энхтөр,
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва нар тэтгэлэг гардуулж, оюутнуудад бичсэн төсөлтэй нь холбогдуулж санал хэлж, ментороор оролцлоо. 

May be an image of text

“Аюулгүй арт” төслийн баг нийслэлийн төлөвлөлтийг соёл урлагтай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой талаар бичсэн төслөө танилцууллаа. Уг төслөөрөө нийслэлийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг бүртгэгддэг БЗД, СХД-ийн гудамж талбайг эерэг өнгө төрхтэй зургаар тохижуулах нь иргэдэд илүү тайван байдал мэдрүүлж, гэмт хэргийн сэдлийг бууруулах хүчин зүйл болно гэж үзжээ. Энэ чиглэлийн гудамжны арт урлаг бусад орнуудад ч гэмт хэрэг бууруулах чиглэлээр түгээмэл ашиглагддаг байна. Учир нь “хулгайчаас болгоомжил”, “энд камер ажиллаж байна” зэрэг бичиг нь иргэдийг айдас, түгшүүрт автуулах, гэмт хэрэг хийх сэдэл төрүүлдэг зэрэг сөрөг талтай гэдгийг хэллээ.

May be an image of television, newsroom and text

НИТХ-ын төлөөлөгчид “Аюулгүй арт” төслийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд дэмжих бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Харин төслийн нарийн тооцоо судалгааг мэргэжлийн түвшинд хийх, эрдэмтэн судлаачдын дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллахаа Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва илэрхийллээ.

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна