“Сансар гарден” хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг сандалтай нь өдөржин скочоор хүлж буй бичлэг цацагдсан.
“ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа Сансар гарден цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд цэцэрлэг ажиллаагүй, гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан.
2025.11.11-ний өдөр эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна” гэж Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өглөө.
Мөн НЗД-ын орлогч Д.Амартүвшин "Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.191
Ямар балиар фашист яргачин бэ. Хэддүгээр зуунд ямар нийгэмд амьдраад байгаан бэ. Өөрийгөө хамгаалах чадваргүй нялх амьтныг ингэж дээрэлхчихээд яаж тэдний эцэг эхийн төлсөн мөнгөөр амьдарч чадаж байнаа. Хатуугийн хатуу арга хэмжнэ аваач
Хариулах