УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгсөн.
Энэ асуудал Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирлаар ажиллаж байсан Г.Эрдэнэхүү чөлөөлсөн асуудалтай холбоотой бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаанд ХСҮТ-д авлига хулгай гаарсан гэх мэдээлэл байгаа юм. Г.Эрдэнэхүү нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн найз гэх мэдээлэл байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Г.Эрдэнэхүүг ажлаа өгсний дараа ХСҮТ-ийн захиралаар ажиллаж байсан М.Адилсайханаас тодрууллаа.
ХСҮТ-ийн захирал асан М.Адилсайхан: ХСҮТ бол улсдаа хамгийн өндөх санхүүжилттэй эмнэлэг. Хавдарын шинжилгээ, эмчилгээ өндөр үнэтэй байдаг учир ЭМДС-аас санхүүжилт их авдаг байсан.
Гүйцэтгэлээрээ санхүүждэг учир ХСҮТ-ийн өмнөх захирлуудын үед тогтсон нэг буруу зүйл нь бүх л хавдрыг өөрсдөө эмчилж илүү их санхүүжилт авах ёстой гэсэн шиг ажилладаг байсан. Угтаа бол төвлөрлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон эмнэлэг хавдрыг эмчилдэг байх ёстой. Гэтэл илүү олон хүн хавдар тусаад, бүгдийг нь бид эмчлээд их санхүүжилт авна гэсэн шиг л ажиллаж байсан байна лээ.
Тэр ч бүү хэл би ажлаа аваад хяналт шалгалт хийхэд ЭМДС-аас их санхүүжилт авахын тулд үхсэн хүнийг амьд, амьд хүнийг нас барсан гээд зөрчилтэй бүртгэлүүд хийж байсан.
Эрүүл мэндийн салбарт хулгай байгаа бол дарга нарт нь л байгаа. Энгийн эмч, ажилчдыг хулгайч гэж нийгэмд харлуулах нь буруу.
Н.Эрдэнэхүү даргын үед ХСҮТ дээр хууль зөрчсөн болон санхүүгийн олон зөрчил байсан нь үнэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.21.101
Салбарын хүн олон түмэнд буруу ойлгогдохоор юм яримаар байна даа.нас барсан хүнээр даатгалаас санхүүжилт ямар ч боломжгүй
Хариулах