МАН-ын ХЕХ-ны даргаас Б.Баярбаатарыг чөлөөлж, П.Мөнхтөрийг томилжээ

С.Гандэлгэр
1 цаг 57 минутын өмнө

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинэчлэгдэн байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. 

Тус хурлаар Монгол Ардын намын даргаар сонгогдсон Н.Учрал тодорхой албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.

Мөн энэ үеэр Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг томилж, өмнө нь ХЕХ-ны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг чөлөөлжээ. П.Мөнхтөр өмнө нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн ХЕХ-ны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгожээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна