Д.Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурж, түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн төрийн албаны зогсолт дууслаа

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулснаар тус улсын түүхэнд хамгийн урт удаан үргэлжилсэн төрийн албаны зогсолт /shutdown/ дуусах боломж бүрдлээ.

Төсвийн төслийг Сенатаар хэлэлцэх үед  Ардчилсан намын бүлэг дэмжиж батлахаас татгалзсаны улмаас тус улсын төрийн байгууллагууд өнгөрсөн сарын 1-нээс санхүүжилтгүй болж, “зогссон” юм.

Зогсолт нийт 43 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн даваа гарагийн Сенатын хуралдаанаар явуулсан санал хураалтад Арчдчилсан намын бүлгийн зарим гишүүд дэмжсэн. Улмаар Конгрессийн т-Төлөөлөгчдийн танхим мөн дэмжсэний ачаар ийнхүү батлагдах боломжтой болжээ.

Зогсолт орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө /Монголын цагаар пүрэв гарагийн орой/ дуусаж, төрийн албаныхан ажилдаа эргэж орох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна