О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна

Zuv.mn
2 цаг 42 минутын өмнө

"Ноорог Креатив Студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан хутгалуулж, биеийн байдал нь хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Тэрбээр өөрт тохиолдсон золгүй явдлын талаар цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

1. Би уйлан дуугарч та нарын бах тавийг хангахгүй. Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ. Би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй. Харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү.

2. Ер нь ч өвдөж айхгүй байна, намайг яаж ч хэлсэн, бие махбод сэтгэл зүйгээр гэмтээсэн би нэг их тоохгүй. Би найз охиноо өөд болоход энэнээс хэдэн мянга дахин их өвдөлт аваад даваад гараад ирсэн юм.

3. Ер нь ч та нар юм л бол өөд болсон найз охиныг маань ярихаа боль малнуудаа. Тэр хүнд чинь ээж, аав, эгч, дүү, хайртай эмээ нь байдаг юм. Гурван сарын баривчилгаанаас хойш өөд болсон хүний ясыг өндөлзүүллээ, болоо юм биш үү. Нэг салганасан юмыг салганаад энд тэнд бүдчих бүрд бурхан болсон охиныг нь яриад байх хэнд ч шаналантай байгаа.

4. Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улс төржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй, би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийсэн, айл гэр лүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс.

5. Сэтгэлийн хүчээр ч гэж зүгээр Physical Asia-гаас болоод ингээд эхэлчихлээ, үнэндээ сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна. Уушгины дөнгөж наагуур өнгөрсөн гэсэн.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна