Х.Болорчулууны дүү Х.Болорбаатар их хэмжээний малын махыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригджээ

2018/12/17

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болорбаатар хилээр их хэмжээний малын  махыг хууль бусаар давуулах гэж байгаад баригджээ.

Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр Хавиргын боомтоор нэг тонн малын мах машиндаа нууж гаргах гэж байгаад хятадын гаалийнханд саатуулагдсан байна. 

Улмаар торгуулийн арга хэмжээ авагдаж, хэл амтайхан хятадын гаалийнхнаас салсан гэдгийг эх сурвалжууд баталж буй.

Түүнийг нөлөө бүхий ахынхаа буянаар ХХЕГ-ын нэр бүхий  удирдах албан тушаалтнаар “яриулж” торгууль төлөөд салсан ч улсынхаа нэр хүндийг урд хөршийнхөнд унгаж байна  гэх шүүмжлэл, “бор шувуу” нутгийн ард иргэдийн дунд нисч байна. 

Хавирга боомтын хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн шинэ барга баруун хошууны Алтан эмээл балгасын Архашаат гацаатай хиллэдэг аж.

Х.Болорбаатарын хувьд одоогоос хоёр жилийн өмнө их хэмжээний баавгайн савар машиндаа нууж хятад руу гаргах гэж байгаад мөн л баригдаж, шүүх цагдаадаа тулсан ч ахынхаа буянаар “уснаас хуурай гарч байсан”-ыг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. 



 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна