Яг одоо Төв талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан тайван жагсаал болж байна. Энэхүү жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний өрөөнд очсон ч эзгүй байсан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардууллаа.
Ц.Цолмон хариуд нь "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ тухай жагсаалд оролцож буй хүмүүст хэлэхээр Төрийн ордноос гарлаа. Мөн УИХ-ын чуулганы бойкот үргэлжилнэ гэлээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна