Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсаныг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн юм. Иймд өнөөдөр эдгээр төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын даргад өргөн барив.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар хэлэхдээ:
-УИХ-ын дарга М.Энхболд өмнө нь өгсөн ярилцлагадаа “Хуулийн дагуу ажлаа өгөхөд бэлэн” гэдгээ хэлсэн. Иймд Ерөнхийлөгч шинэ хууль санаачлан, үүсээд буй гацааг арилгах гарцыг гаргалаа. Өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг томилдог, чөлөөлдөг байх талаар тусгасан. Түүнээс огцруулах биш юм шүү. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардлагатай.
Энэ хуулийн төслийг нэн даруй буюу өнөөдөр Төрийн байнгын хороо, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зөв. УИХ нийт 76 гишүүнтэй. Хэрэв 39 гишүүн энэ төслийг дэмжвэл УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлнө. Ерөнхийлөгч маргалдаж буй талууд эв зүйгээ олж, ажлаа явуулах ёстой гэсэн байр суурьтай байна”.
Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ", “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.
УИХ-ын тухай хуулийн 10 дугаарт УИХ-ын дарга дараах тоиолдолд ажлаа өгч болно гэж заажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна