ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, улмаар сонгон шалгаруулалтад С.Батболд гэх хүн тэнцжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг шинэ он гарахын өмнөхөн Засгийн газарт хүргүүлсэн байна. Одоо Засгийн газрын хуралдаанаар С.Батболдыг баталгаажуулж, Төрийн нарийн бичгийн даргаар томилох эсэхийг шийдэх юм байна.
С.Батболд нь сонгон шалгаруулалтад тэнцэхээс өмнө ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна