М.Энхболд: ЖДҮ-гийн асуудал ярих гэхээр ирц бүрдэхгүй байна

2019/01/11
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хуралдааныг  хойшлууллаа. УИХ-ын дарга М.Энхболд, "Өчигдөр ойлголцох уулзалт хийж байна гэхээр энд хүлээж байгуу улсууд нь  "УИХ-ын дарга алга боллоо" гээд гадагшаа цацааад байсан. Ойлголцож байгаа юм болов уу гэж бодохоор хачин зүйл хэлээд байдаг. Огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ирцээ бүрдүүлээд ороод ирсэн. ЖДҮ-гийн асуудал ярих гэхээр ирц бүрдэхгүй юм. Тиймээс хуралдааныг хойшууллаа. 15:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ирцээ бүрдүүлээрэй" гэв. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан 15:00 цаг хүртэл хойшилсон юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна