Бороо нөмөрсөн хот нэрээрээ алдартай АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын төвд нийтийн тээврийн хэрэгсэл болох автобусны үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг аж. Энэ нь хотын төвийг түгжрэлгүй, агаарын бохирдолгүй байлгах зорилготой юм байна.
Нийтийн тээврээ хөгжүүлж, хотын төвдөө үнэгүй үйлчилж эхэлснээр Сиэтл хотын иргэд хувийн унаанаасаа татгалзаж, “нийтийн унаа”-г сонгожээ. Нийт иргэдийн 50 гаруй хувь нь өдөр бүр нийтийн тээврээр зорчиж, ажлаа амжуулдаг гэсэн судалгаа гарсан байна.
Сиэтл хотын нийтийн тээвэрт явдаг автобуснуудын 40 гаруй хувь нь цахилгаанаар ажилладаг. 2025 он гэхэд 15 мянган тээврийн хэрэгслийг цахилгаан болгох зорилтыг Сиэтл хотын захирагч Эд Мюррей мөрийн хөтөлбөр болгон ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр жилд хэрэглэдэг шатахуунаас 120 мянган галлон түлшийг багасгах боломжтой гэж үзжээ.
Нийтийн тээврээ цахилгаан болгож чадснаар Сиэтл хот агаарт ялгаруулах хорт бодис, бохирдлыг 65 хувиар бууруулна гэсэн тооцоог гаргасан аж. Ингэснээр “ногоон байгууламж”-аараа дэлхийд 4-т ордог Сиэтл “эко хот” болох зорилтоо нэг шатаар ахиулах боломжтой. Сиэтл хотын 20 хувийг ногоон байгууламж, цэцэрлэг, ой мод эзэлдэг юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна