UFC: Хабиб 9 сар, Конор 6 сар тулалдахгүй

2019/01/31
Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нар олныг өдөөн турхирсан үйлдэлдээ зохих ёсны шийтгэлээ амслаа.

Өнгөрсөн оны аравдугаар сард UFC 229-д тулалдсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарыг шийтгэлээ. Невада мужийн тамирчдын зөвлөлөөс Х.Нурмагомедовт 500 мянган ам.долларын торгууль оноож, есөн сар тулалдах эрхийг нь хассан бол К.МакГрегорын эрхийг зургаан сараар цуцалж, 50 мянган “ногоон”-ы шийтгэл оногдууллаа.

Түүнчлэн, Хабибын үеэл Абубакар Нурмагомедов, багийн хамтрагч Зубаира Тухугов нарыг олон нийтийн газар зодолдсон тул тус бүр 25 мянган ам.долларын торгууль өгч, тулаан хийх эрхийг нь нэг жилээр хассан аж.

К.МакГрегорын хувьд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд эрх нь сэргэх бол Х.Нурмагомедов ирэх аравдугаар сараас шинэ тулаан хийх боломжтой юм.

Гэхдээ Хабиб дахин Лас-Вегаст тулалдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр АНУ-д тулаан хийхээр бол Нью-Йоркийг сонгоно гэж зарласан хэрэг. Одоогоор Лас-Вегасаас өөр газар тулаан хийх эрх нь нээлттэй байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна