БНСУ-ын Зам тээврийн яамнаас иргэдийн ажилдаа ирж очих нийтийн тээврийг нааштайгаар шийдвэрлэхээр гадны орнуудаас 2 давхар автобус оруулж иржээ. Энэхүү автобус нь нийтийн тээвэрт явж байгаа энгийн автобуснаас 1,5 дахин их буюу 71 суудалтай юм. Гэхдээ иргэдийн зүгээс “тухтай суух боломж муу, бууж суухад хүндрэлтэйн дээр энгийн автобуснаас 2 дахин их шатахуун зарцуулдаг” гэх мэт эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн энэхүү автобусаар цөөн тооны иргэд үйлчлүүлж, ашиггүй зарцуулалтаар хоосон давхилдаж байна гэж үзжээ.
Давхар автобусыг гаднаас оруулж ирэх үнэ нь дотоодын үйлдвэрлэгчээс 3 дахин их үнэтэй аж. Автобус тус бүрийн үнэ 450 сая вон бөгөөд 20 ширхэгийг захиалснаас 11 нь нийтийн тээвэрт явж эхэлжээ. БНСУ-ын Зам тээврийн яамнаас автобусны урьдчилгаанд тус бүрд нь 300 саяар воноор тооцон нийт 57,9 тэрбум воны төлбөр төлсөн байна. Одоо энэхүү төлбөр дээр нэмээд үлдэгдэл болох 12,8 тэрбум воныг төлөх ёстой гэнэ.
Иймээс Сөүл хотын иргэд 2 давхар автобуснуудыг “хэрэггүй унаа” хэмээн үзсэн байна. Өндөр үнэтэй автобусыг ард иргэдийн санал асуулгаар шийдвэрлээгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүй гэдэгт иргэд бухимдалтай хандаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна