Солонгосын зам тээврийн яамнаас Сэжүн хотод өөрөө явдаг автобусыг бүтээж, нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар туршилт хийжээ. Өнгөрсөн оноос эхэлсэн энэхүү ажлыг 2021 он хүртэл үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Өөрөө явдаг автомат автобусыг хийхэд 11 тэрбум вон, автобусыг хянах зардалд 5 тэрбум 500 сая вон, автобусны чиглэл, эд ангийг хянах зардалд 5 тэрбум 500 сая зэргээр нийт 22 тэрбум вон орсон байна. Судалгааны багийнхан хэрэв асуудалгүй үргэлжлэвэл 2021 оноос Сэжүн хотын замаар нийт 8 ширхэг өөрөө явдаг автомат автобус зорчиж эхэлнэ гэж мэдээлжээ. Тус автобус нь явган хүний гарц болон гэрлэн дохио зэргийг мэдэрдэг байхаар бүтээгдсэн аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна