Оскарын тайзыг 40 мянган амьд сарнайгаар чимэглэнэ

2019/02/19
Ирэх ням гарагт (Монголын цагаар 25-ны даваа гарагийн өглөө) Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам болно.

Уламжлал ёсооор Лос-Анжелос хотын Кодак театрт зохион байгуулагдах 91 дэх удаагийн наадмын ерөнхий зураач Давид Коринс ёслолын тайз хэрхэн харагдахыг инстаграм хуудсаараа хуваалцжээ. "Миний төсөөлж буй тайз.Энэ жилийн тайзыг би илүү энгийн, хүн бүрт халуун дулаан сэтгэгдэл төрүүлэхүйц байгаасай гэж хүсэж байна.Танхимд ирсэн зочдоос гадна телевиз үзэгчдэд ч энэ уур амьсгал мэдрэгдэх ёстой.Бид тайзан дээр болроор үүл бүтээнэ. Гэхдээ үүлс маань тун хөнгөн ердөө л 1600 фунт жинтэй байх юм.Ойролцоогоор 40 мянган сарнай цэцгээр тайзаа чимэглэнэ" хэмээн Давид Коринс ярьжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна