Эзгүй аралд 28 жил амьдарсан эмэгтэй интернэт орчинд алдаршиж байна

Өчигдөр 16 цаг 19 минут

 1991 онд Ким Син-Юеол нөхөрийн хамт Өмнөд Солонгос болон Японы хооронд орших зэлүүд арал дээр амьдрах ер бусын шийдвэр гаргажээ. 



Өмнөд Солонгос болон Японы хилийн маргаантай асуудлаас шалтгаалан уг арлыг Солонгос улс өөрийн эзэмшил хэмээн үзэж Докто хэмээн нэрлэх болжээ. Харин Японы зүгээс мөн л өөрсдийн газар нутаг хэмээн үздэг бөгөөд Такэшима гэж нэрийддэг ажээ.




Өнөөг хүртэл Ким Син-Юеол  уг арал дээр цорын ганц оршин суугчаар амьдарсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд цагдаа, гэрэлт цамхагийн оператор, жуулчид зэрэг ирж байжээ.

Ким Син-Юеолийн нөхөр 2018 онд нас барсан ба түүний охин болон хүргэн нь ирээдүйд тус арал дээр оршин суухаар төлөвлөж байгаа гэнэ.
Н.Даваа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна