Өнгөрсөн оны 6 дугаар сард Энэтхэгийн Гувахати хотод нэгэн хачирхалтай, харамсалтай үйл явдал тохиолджээ. Тодруулбал, тус хотын нэгэн худалдааны төвийн бэлэн мөнгөний машин үйлчлүүлэгчдийг "дээрэмдсэн" хэрэг гарчээ. Хүмүүс тус машинд картаа уншуулахад данснаас нь гүйлгээ хийгдсэн ч мөнгө нь гарч ирэхгүй байжээ.
Эцэст нь үйлчлүүлэгчдийнхээ гаргасан гомдлоос үүдэн асуудлыг шийдэхээр банкны ажилтнууд бэлэн мөнгөний машиныг онгойлгож үзтэл хэн урьдчилж төсөөлөхөөргүй зүйл болсон байв.
Тус машинд байсан 18 мянга орчим доллар буюу 2,9 сая рупитэй тэнцэхүйц их хэмжээний бэлэн мөнгийг харх орж идсэн байжээ. Үүнээс үүдсэн үйлчлүүлэгчдэд учирсан хохирлыг тус банк бүрэн төлж барагдуулжээ.
Харин бэлэн мөнгөний машиныг "тоносон" хархыг хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр банк гаргаж, түүнийг мушгиж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө "дээрэмдсэн" хархыг олсон эсэх талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна