Одоо 71 настай Грейг Колей 1978 онд найз бүсгүй Ронда Вилч болон түүний 4 настай хүү Доналд нарын амийг хөнөөсөн хэргээр 39 жил шоронд суусан юм. Хэрэгт холбогдох үед тэрбээр 31 настай байжээ.
2017 оны 11 сарын 22-ны өдөр шүүхээс түүнийг хэргийн газар дээрх ДНА түүнийхтэй тохироогүй гэдгийг батлан хэлмэгдүүлсэнд уучлал хүсэн цагаатгасан байна.
Өнгөрсөн 2018 онд 2 сая долларын нөхөн олговор олгож шоронд суусан нийт 13991 хоногийг хоног тус бүрийн 140 доллараар үнэлэн нөхөн олговор олгожээ. Тэгвэл энэ онд түүнд хотын захиргааны зүгээс нэмж 4.9 сая долларыг олгох талаар эх сурвалжууд мэдээллээд байна.
Америкийн Калифорниа мужийн Сими Валлей хотын дарга Эрек Левитт хэлэхдээ “Өнгөрсөн зүйлийг юу ч нөхөж чадахгүй ч ноён Грейгд мөнгөн олговор өгөх нь хамгийн зөв зүйл юм. Тэр одоо үлдсэн амьдралаа баян чинээлэг өнгөрүүлэх хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж:wik.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна