"Nokia" компани 5G сүлжээг хориглох талаар улс орнуудын шийдвэрийг хүлээнэ

2019/02/28
"Nokia" компанийн Гүйцэтгэх захирал Раджив Сури “Huawei”-ийн тоног, төхөөрөмжийг хориглох асуудалтай холбоотой утасны үүрэн холбооны компаниудаас судалгаа авч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Тоног, төхөөрөмжийн асуудалд анхаарал татсан, тодорхойгүй байдал бий болсон”-ыг онцолсон байна. Хэрвээ АНУ, Шинэ Зеланд болон Австрали тэргүүтэй улсыг дагаж “Huawei”-ийн 5G технологийг бусад улс оронд хоригловол “Nokia” компанид ашигтай байх нь тодорхой ажээ. 

Иймд “Nokia” компани улс орнууд ямар шийдвэр гаргахыг анхааралтай ажиглаж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна