Пакистан Энэтхэгийн нисэх хүчний хоёр онгоцийг буудаж, нисгэгчийг нь баривчиллаа

2019/02/28
Пакистаны сөнөөгч онгоц Энэтхэгийн нисэх хүчний хоёр онгоцийг буудсан хэрэг энэ өдөр гарлаа. Уг үйл явдал нь Энэтхэгийн нисэх хүчин Пакистаны нутаг дэвсгэрт байрлах бэлтгэлийн газар террорист бөмбөг тавьсны нэг өдрийн дараа болж байгаа юм.

Нэг онгоц нь Пакистаны хяналтийн Кашмир гэх газар унасан бол нөгөө онгоц нь Энэтхэгийн талд байрлах хяналтын зааг дээр унажээ. Онгоцны нэг нисгэгчийг Пакистаны тал олзлон баривчилсан байна.

Пакистаны гадаад хэргийн яамнаас мэдээлсэнээр “Бидэнд ийм хурцадмал байдал үүсгэх санаа байгаагүй. Гэхдээ бид ийм үйл явдалд бүрэн бэлтгэгдсэн байсан. Тийм ч учраас байдлыг маш ойлгомжтой сануулсанаар гартаа авсан” хэмээжээ.

Энэтхэгийн талаас одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна