Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.
Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс Лхагва гарагт (27/II) дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдлаа.
Уг хуулийг ОУВС-аас зээл авах нөхцөлийн дагуу 2015 онд баталж, тухайн ондоо 17.5 тэрбум ам.долларыг Украин улсын реформыг дэмжихээр олгож байжээ.
Харин ерөнхийлөгч Петро Порошенко авлигын эсрэг шинэ хуулийн төсөлд ажиллах албаны хүмүүст заавар, зөвлөгөө өгөх, парламентаар яаралтай батлуулах тал дээр анхаарахаа илэрхийлсэн байна бол, энэхүү үйл явцтай зэрэгцэн зуу зуун тэмцэгчид тус улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд авлигыг эсэргүүцэн жагсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна