БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эмэгтэйг сулласан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 26 настай, индонези бүсгүй Сити Аисьиг суллах шийдвэрийг Малайзийн шүүх гуравдугаар сарын 11-ний гаргасан байна.
Хэргийг эргэн сануулбал, 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын нисэх буудал дээр Ким Жон Нам буюу Ким он Уны ахыг хөнөөсөн хэрэг гарсан юм.
Тухайн үед хохирогчийн биен дээрээс олон улсын химийн зэвсгийг хориглох конвенцоор хорьсон VX хорны ул мөр илэрч байв. Нисэх буудлын ажиглалтын камерын бичлэгт хоёр бүсгүй Ким Жон Намд ойртон нэг нь түүний анхаарлыг сарниулж байх зуур нөгөө нь нүүрэн дээр нь алчуур бүтээж байгаа нь бичигдсэн байсан юм.
Энэ алчуурт хорт бодис шингээсэн гэдэг нь тогтоогсон бөгөөд онгоцны буудал дээр Ким Жон Намын бие муудаж, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байдаг.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна