Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ
БНХАУ-д эмэгтэй ажил горилогчийг ажлын ярилцлагад оруулахдаа гэрлэсэн, үр хүүхэдтэй эсэхийг нь шалгаахгүй байхыг БНХАУ-ын Хүйсийн тэгш эрхийн тухай хуульд орсон энэ нэмэлт өөрчлөлтийг тус улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Ардын дээд шүүх болон төрийн мэдлийн бусад найман байгууллага хамтран боловсруулж, хуульчилжээ.
Эмэгтэй ажил горилогчийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөнд зааснаар өөрөө хүсээгүй бол хувийн амьдралынх нь талаар мэдээлэл авах, эрүүл мэндийн үзлэгт оруулахдаа жирэмсэн эсэхийг нь тандах, гэр бүл төлөвлөлтөөс нь үүдэн цалингийн хэмжээ, ажил үүргийн хуваарийг нь өөрчлөхийг хоригложээ. Хэрвээ дээрх зүйл заалтыг зөрчсөн ажил олгогч болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг 50 мянга хүртэлх юаниар торгохоор болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна