Хятадын дээд шүүх өнгөрсөн оны тайлангаа олон нийтэд дэлгэжээ

2019/03/20
БНХАУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг олонд дэлгэжээ. Үүнээс харахад улс орон даяар нийт 33000 хүн хээл хахууль авах, үүргээ биелүүлэхгүй байх хэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээрээс 18 нь Сун Зенцай зэрэг сайд болон түүнээс дээш түвшний хүмүүс байжээ.

Сун нь Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чонкин мужийн намын дарга байсан бөгөөд 170 сая юанийн (26.7 сая доллар) хахууль авсан хэргээр 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр бүх насаараа хоригдох ял сонссон юм. 

Мөн өнгөрсөн онд 2466 хүн авлига өгөхийг санал болгосон хэргээр ял сонсжээ. Дээрх тайлан нь одоо үргэлжилж буй Үндэсний ардын их хурлын үеэр хэлэлцэгдэж байна. Дээд шүүхээс Үндэсний хяналтын хороотой хамтран Хятадаас зугтаж гарсан авлигын  гэмт хэрэгтнүүдийг эргэн ирэхийг уриалсан мэдэгдэл хийсэн байна. Тайланд мөн улс орон даяар өсөн нэмэгдэж буй хэргийг шийдвэрлэхэд шүүхийн хүчин чадал дутмаг байгаа талаар дурджээ.

Хятадын дээд шүүх өнгөрсөн онд 34794 хэрэг шүүснээс 31883 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол орон нутгийн бүх шатны шүүх 28 сая хэрэг шүүж, 25 саяыг нь эцэслэн шийдвэрлэжээ.

Мөн өнгөрсөн онд оюуны өмчийн асуудалтай холбоотой хэрэг 288,000-д хүрсэн нь өмнөх оныхоос 42 хувиар өссөн үзүүлэлт юм.  Энэ нь дээд шүүхээс өнгөрсөн онд оюуны өмчийг хамгаалах, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил авч хэрэгжүүлсний үр дүн гэж харж болохоор байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна